Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية

Уран бүтээлч Найдандорж өөрийн урландаа

Энхбаатарын Найдандорж

Энхбаатарын Найдандорж (Найгаа) 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд Монгол улсын СУИС- ийн Дүрслэх урлагийн сургуулийн монгол зургийн ангийг бакалавр зэрэгтэй дүүргэсэн.
Өөрийн урлагийн болон хувийн мэдрэмжийг хөгжүүлэх уран зургийн шинэ шинэ арга техникийг судлан, эзэмшихэд шаардагдах уран зургийн болон зураг урлалын суурь сайтай мэдлэгийг Найдандорж сайтар эзэмшсэн.
Ихэвчлэн уламжлалт Монгол зургийн аргыг ашиглан орчин үеийн загвар, хэв шинжид оруулан акрилаар зураг зурдаг тэрээр Монголын контемпорари уран бүтээлчдийн тулд өөрийн онцгой байр суурийг нэгэнт олж авсан чадварлаг уран бүтээлч юм.
Тэрээр уран бүтээл туурвихдаа өөрийн гарын үсэг болгож зотон даавуун дээр будгийн дусал үлдээдэг.
Түүний зурагнууд ерөнхийдөө маш гүн гүнзгий санаа агуулсан, Монгол улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг илт шүүмжилсэн түүний чиг хандлагыг илэрхий харуулдаг.
Түүний калиграфи төрлийн бүтээл нь мөн л хүчирхэг, утга учиртай байдаг.

Хүн ба бурхдын зураг

"БУРХНЫГ БУСДААС БИШ ӨӨРӨӨСӨӨ ХАЙ"

2012 Зотон даавуун дээр акрилаар зурсан 175 x 130 cm

Хүмүүс зурсан, шавраар эсвэл модоор бүтээсэн аливаа хөрөг, зүйлсийн аль алийг нь шүтдэг. Тиймдээ ч хүмүүс тэдгээр бурхдын сургаалийг дагаж, ойлгон ухамсарлаж байдаг. Энэ бол аливаа шашны бодит мөн чанар. Бурхан гэдэг бол диваажинд байгаа ямар нэгэн зүйл биш. Харин бурхан таны сэтгэл дотор оршиж байдаг. Уг зурган дээр бурхны нүүр царайг хоосон үлдээжээ. Учир нь таны нүүр тэнд байх ёстой. Тэгэхээр энэ зурагны гол санаа нь: өөрийгөө хайрлан, биширч байж бусдыг хайрлах боломжтой болно гэсэн үг.

Улаан зангиатай чухал хүнийг илэрхийлжээ.

"Улаан зангиа"

2010 Зотон даавуун дээр гуашаар зурсан. Хэмжээ: 140 x 99 cm

Энэ зурагны гол дүр бол улс төрч. Тэрээр бүх насаараа дипломатч хийсэн, ширүүн дориун төрхтэй нэгэн болжээ. Үл ялиг инээмсэглэл түүний ширүүн догшин төрхийг нууна. Улаан зангиатай, цагаан цамтай, хар хослол өмссөн тун сайн жүжигчин юмаа. Дээр дурдсан гурван өнгө бол маш хүчирхэг өнгө. Олон улсын болон төр засгийн арга хэмжээнүүд дээр хүн бүр улаан зангиа, цагаан цамц, хар хослол өмсдөг. Энэ бол нэр төрийн бэлэг тэмдэг. Улаан зангиан дээр аймшигт тамын дүрс байна. Улс төрчийн гар хуруунд ямар ч цаг, ямар ч бөгж байхгүй байна. Энэ нь түүний гар цэвэр болохыг илэрхийлж байна. Нэг үгээр хэлбэл, тэр ямар ч хуйвалдаанд оролцоогүй, гар цэвэр гэсэн үг. Тэр уснаас хуурай гардаг. Түүний чамайг харах харц “би өөрийн хүссэн бүхнээ хийж чадна” гэж хэлж байгаа мэт. Ер нь бол дээрэнгүй, аархуу дүрийг харуулжээ.

Хүнийг илэрхийлэх калиграфи дүрслэл

"Хүмүүн"

2014 цаасан дээр бэхээр зурсан. Хэмжээ: 200 x 130 cm

Энэ калиграфийн нэр бол “Хүмүүн”. Хуучин Монгол бичгээр бол “Хүмүүн” гэж бичнэ. Харин англи орчуулга нь “хүн”. Хүмүүн, хүн гэдэг нь ерөнхийдөө ойролцоо дуудлагатай. Монгол бичиг дээрээсээ доошоо бичигддэг учраас, “Хүмүүн бичиг” гэж нэрлэдэг. Энэ бол зогсож буй хүний дүрсийг илэрхийлсэн бийрэн таталган бичиг юм.

Бэлэгдлийн гурав дахь нүдтэй Монгол хүүхэд
"Mонгол"

2015 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 145 x 145 cm

Монгол хүний, үнэндээ Монгол хүүхдийн нүүр царайг уг зурагт дүрсэлжээ. Мэдээж хэрэг хүүхэд төрөх үедээ үсгүй байдаг. Энэ бол Монгол гэсэн утгыг илэрхийлнэ. Хүүхдийн духан дээр нэг нүд байна. ? Монгол хүн төрөхдөө гурван нүдтэй төрдөг гэж Монгол хүн бүр итгэдэг. Гурван нүдний нэг нь бидэнд харагддаггүй. Бид зөвхөн хоёр нүдийг л хардаг. Хүн гүн болдолд автахдаа нүдээ аньдаг гэж ихэнх хүн ярьдаг. Тэгэхээр, гурав дахь нүдээрээ хүн өөрийн бодлын орон зайд нэвтэрч, гүнд нь хүрдэг гэсэн үг. Заримдаа хүмүүс хэзээ ч очиж үзээгүй газар орныхоо тухай бодож, нүдээ анихдаа, гуравдах нүдээрээ тэр газрыг төсөөлөн хардаг. Тэгэхээр гуравдахь нүд гэж үнэхээр байдаг. Харин үсний тухайд бол Монголчуудын уламжлалт үсний засалт юм ...