Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية

Зураач уран бүтээлч Ганболд өөрийн урландаа

Дорждэрэмийн Ганболд

Дорждэрэмжийн Ганболд (боно) 1982 онд Улаанбаатар хотод төрсөн.Ганболд нь Монголын алдартай зураач Ч. Минжүүрийн ач хүү юм.
Хүүхэд байхаасаа л зураг зурж, баримал хийх дуртай байсан. Монгол улсын СУИС – ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Монголын ахуй амьдралыг хурц тод өнгөөр илэрхийлэн харуулах уран бүтээлч сэтгэлгээтэй.
Одоогоор Улаанбаатар хотод урлагийн багш хийдэг тэрээр өөрийн зургаараа дамжуулж модернизм, зарим тохиолдолд реализмийн хэрхэн үнэлж явдгаа харуулдаг.
Түүний уран зургийн загвар, хэв маягийг үзсэн хэн бүхэн “Монголын Пикассо” хэмээн үзэхээс өөр аргагүй.

Говв цөлийн тэмээн сүрэг

"Зэрэглээт Говь"

2014 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 120x120cm

Говь цөлд болдог байгалийн нэгэн гайхамшигт үзэгдэл бол говийн зэрэглээ юм. Говийн өнгө, говь нутгийн тэмээд. Тэмээн сүргийн цуваа таны нүдний өмнө нэг бол үргэлжлэн, нөг бол тасалдан харагдана. Говийн халуун наран дундах тэмээн цувааны гайхамшигт үзэгдэл, урлагийн бүтээл.

Довтолгож буй морьд

"Төвөргөөн"

2013 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 150x100 cm

Монголчууд хүлэг морьдоо магтан дуулдаг. Зурган дээрх морьд тэнгэрт дүүлэн нисэх мэт салхи сөрөн довтолгож байна. Хүлэг морьдийг тэнгэрээс харж байгаа мэт л хөдөлгөөн нь үнэхээр нарийн гарчээ. Зургийн арын өнгө улаавтар, морьд хар, цагаан байгаа нь зургийн өнгөний ялгарлыг илүү тод харагдуулж байна.

Зун цаг – аж ахуйн амьтад

"Аагим халуун өдөр"

2013 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 120x160cm

Зуны халуун өдөр бие биенийхээ сүүдэрт зогсохыг эрмэлзэн буй мэт тасралтгүй сүлжин, явцгаах үхэр сүрэг

Бүжиглэж буй монгол бүсгүй
"Нартай бороо"

2012 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан.Хэмжээ: 99x150 cm

Энэхүү зургаар бүсгүй хүний дотоод сэтгэл, аз жаргал, уйтгар гуниг, сэтгэл хөдлөлийг харуулахыг хичээжээ. Энэ бол хэв маягаа өөрчилсөн, гоёл зүүсгэлээ зүүсэн Монгол бүсгүй. Бурхны бэлэг болсон бороон дунд бүсгүй эргэлдэг бүжнэ.