Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية

Монголын уран бүтээлч Зулаа өөрийн урландаа

Бундгаагийн Мөнхзул

1985 онд Улаанбаатар хотод төрсөн, Бундгаагийн Мөнхзул (Зулаа) нь 2012 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн бакалавр зэрэгтэй төгссөн.
Мөнхзул нь хүн төрөлхтнийг гэсэн агуу их мэдрэмжтай, шинээр төрөн гарч буй залуу уран бүтээлч юм.
Тэрээр оюун санаанаас амьдралын мөн чанар хүртэл сэдвээр өөрийн зургийн хэв маягаар Эх байгаль, Бурхныг илэрхийлэн харуулдаг.
Усан будаг нь хэдийгээр уран зургийн бусад хэрэгслээс илүү ашиглахад хэцүү боловч хүний сэтгэл хөдлөлийг түлхүү харуулах чадвартай гэж тэрээр үздэг учраас ихэвчлэн усан будаг ашиглан уран бүтээлээ туурвидаг.

Бяцхан Монгол хүүхдийн хоол

"Амтат хоол"

2014 Цаасан дээр усан будгаар зурсан . Хэмжээ: 38x27 cm

Энэхүү зургаар эхийн нүдэнд туссан өдөр тутмын амьдралыг маш энгийнээр дүрслэн харуулжээ. Хүүхэд үнэхээрийн хөөрхөн, гэм хоргүй бөгөөд юунаас ч үл ичнэ. Хүүхдийн нүдээр энэ бүхийг илэрхийлнэ. Хүүхдийн амнаас шүлс гоожиж байна. Уг зургаар эх, хүүхдийн харилцааг харуулжээ. Хүүхэддээ хоол хийж өгөхдөө эх бүхий л сэтгэл зүрхээ шингээн хийсэн нь энэ зургаас илэрхий харагдаж байна. Хүүхдэд ээжийнх нь хийсэн хоол маш амттай санагдана. Хүүхдийн зүрх сэтгэл мөн эхийнхээ хайраар дүүрсэн харагдана.

Морь унаж яваад осолдож, уйлж буй монгол хүүхдийг усан будгаар зуржээ.

"Хурдан морь унаач хүүхэд"

2015 Цаасан дээр усан будгаар зурсан. Хэмжээ: 45 x 35 cm

Энэ зураг нь хурдан морины уралдаан буюу Эрийн гурван наадмын нэг төрөлтэй хамаарах зураг. Уг уралдаанд маш бага насны хүүхдүүд оролцдогийг уг зургаар тодотгон харуулжээ. Энэ хүүхдийн хувьд хурдан морь унаж явахдаа, мориноосоо ойчиж хөлөө урсандаа айсан, уурласан шинжтэй харагдана. Хүүхдийн царай төрхийг нь уурласан байдлаар гаргахаар анхаарч усан будгаар зурсан байгаа.

Монгол бурхны уламжлалт зураг

"Бурхдын яриа"

2014 Зотон даавуун дээр гуашаар зурсан. Хэмжээ: 44x28cm

Монгол уламжлалт зургийн аргаар бүтээсэн уг уран бүтээлээс хүн төрлөхтний буян, нүглийн талаар хэлэлцэж буй Бурхдын дотоод ертөнцийг уусган харуулахыг хичээжээ.