Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية

Уран бүтээлч Базаа өөрийн урландаа

Самбуу Базарваань

1982 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, Самбуугийн Базарваань (Базаа) нь 1999-2002 онд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалийн сургууль, СУИС- ийн Дүрслэх урлагийн сургуульд суралцсан.
Базарваань нь адуунд дуртай, адуу морьдийг төрөл бүрийн хэв маягаар тусган уран бүтээлээ туурвидаг. Хүүхэд байхдаа, тэрээр унага даага сургаж, хурдан морь уралддаг байсан.
Уран бүтээлийн хэв маяг нь нео-реализмд хамаарах бөгөөд бийр, хутга бол түүний уран зураг бүтээх ажлын салшгүй хэсэг юм.

Хурдлан давхиж буй морьдын зураг

"Төвөргөөн"

2014 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 130x180cm

Ягаавтар өнгөтэй харагдаж байгаа боловч манантсан, тодорхой бус зураг. Уг бүтээлийг хутгаар, бийрийр бүтээгээгүй. Огт өөр арга техник ашиглан зурсан байгаа. Уг зурган дээр морьдыг эмнэг догшин, хурдлан довтолгоход тэмүүлсэн байдлаар харуулжээ.

Давхиж буй морьдын өөр өөр байр байдлыг харуулсан зураг

"Төвөргөөн - 3"

2014 Зотон даавуун дээр акрилаар зурсан. Хэмжээ: 100x300cm

Цэвэр үүлдрийн, эрч хүчтэй, эмнэг догшин хүлэг морь таны бахархлыг төрүүлнэ. Гэхдээ энэ бол зөвхөн тэдний хурдлан довтолгож буй дүрслэл. Энэ зургаас та маш их эрч хүчийг мэдрэх болно.

Борооноор уяан дээр буй морьд

"Уяан дээр"

2012 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан . Хэмжээ: 90 x 180 cm

Харуй бүрий болох цагаар өдрийн орсон их борооны дараа уяан дээр зогсоо морьдын бодит дүрийг харуулахын тулд хүйтэн, хөхдүү өнгөөр зургийг зуржээ.

Хар цагаан морьдын зураг
"Хаадын хүлэг морьд"

2013 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 100 x 100 cm

Ойролцоо болсон Их хуралдайд оролцож буй эздээ хүлээн зогсоо Хаадын хүлэг морьдыг хар цагаанаар орчин үеийн загвараар буулгасан уран зураг