Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية
Адъяабаатарын Өлзийжавхлан
Адъяабаатарын Өлзийжавхлан буюу Жавхаа нь 1981 онд Дундговь аймагт төрсөн. Монгол улсын СУИС- ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөнөөс хойш ихэвчлэн Монголын хөдөө нутаг, ахуй амьдрал, хөдөөний ард түмний амьдралыг уран бүтээлдээ дүрслэн харуулдаг бие даасан, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
|
"Монголын их амар амгалан "2013 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 130x150 cm Жавхаа энэ зургандаа Монгол орны ихэнх хувийг эзэлдэг Говь нутагт байдаг ингэн тэмээг, хоёр ихэр ботгоны нь хамт дүрсэлжээ. Зурган дээр дүрслэгдсэн ингэн тэмээ бол тойлог тэмээ бөгөөд маш цөөхөн тохиолдолд ихэр ботго гардаг. Ботго ихэрлэсэн ихэрлэвэл Монголчууд ихэд билэгшээж, тэмдэглэдэг билээ. Уран бүтээлч мөн буурал үстэй, настай эхийг дүрсэлсэн нь Монголчууд өндөр настай ахмадуудаа хайрлан, хүндэлдэгийн илэрхийлэл юм. Тиймээс Жавхаа алсыг саравчлан зогсоо, магадгүй хүүхдээ ирэхийг хүлээн зогсоо эхийг зурагтаа дүрсэлсэн бизээ. |
|
"ТЭНГЭРТ ГИШГЭЖ ГАЗАРТ ТУЛАХ"2014 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 95x120cm Зургийн гол дүр нь тэнгэрлэг байгалийн дунд, өргөн уудам орон зайд ганцаар зогсоо буддын шашинт лам юм. Өнөө цагт юм бүхэн өөрчлөгдөн, хувирч байгаа. Тиймээс хүн та эх дэлхий, байгаль орчноо хамгаалж, амьд байгалтайгаа илүү ойр байх хэрэгтэй. Мөн өөрийн дотоод сэтгэл рүүгээ өнгийн харж байх хэрэгтэй. Хүн төрлөхтөнд заримдаа энх тайван, аман амгалан зайлшгүй хэрэгтэй. Энэхүү зургаар дээрх бүх санааг цогцоор нь гаргажээ. . |