Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية
ДөлгөөнБаатарсүхийн Дөлгөөн 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд Монгол улсын СУИС – ийн Дүрслэх урлагийн сургуулийг Хувцас загвар – зургийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Эмэгтэй уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн давалгаа” бүлгэм, контемпорари урлагийн “Цэнхэр Нар” төвийн гишүүн. Хүнийг уран бүтээлээрээ илэрхийлэх түүний сэтгэмж өвөрмөц хийгээд онцгой төсөөлөлтэйг харуулахаас гадна түүнийг бусад уран бүтээлчдээс тод ялгаруулж өгдөг. Одоогийн байдлаар тэрээр уран зураг зурахаас гадна, уран сайхан шийдэл бүхий хувцас урлан бүтээх ажил эрхэлж байна. |
"« Хүлээлт » "2013 Холимог медиа урлаг Диаметр. 190см Энэ зураг нь хэзээ ч үл тасрах, мөнхийн тойрог гэсэн санааг илэрхийлэх Монгол гэрийн адил дугуй хэлбэртэй. Зургийн төв дунд гэрийн тооно ба ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа хүмүүсийг дүрсэлжээ. Энэхүү уран бүтээлдээ хүмүүс гаднаас ямар нэгэн зүйл ирэхийг бус өөрсдийн дотроосоо ямар нэгэн зүйл таамаглан, хүлээж байгаа гэсэн санааг тусгажээ. |
|
"Мөрөөдөл"2013 Холимог медиа урлаг. Хэмжээ:110x80см “Мөрөөдөл” бол үнэндээ Уран бүтээлчийн мөрөөдөл юм. Өөрөөр хэлбэл, зүүд, мөрөөдөл, гайхамшиг. Товчоор хэлбэл, энэхүү зургаар хүний сүнсэнд оршин буй ямар нэгэн хийсвэр зүйл үүлсийн дунд нуугдсан байгааг илэрхийлжээ. |
|
"Тэнцвэр"2013 Зотон даавуун дээр акрил будгаар зурсан. Хэмжээ: 100 x 100 cm Энэхүү зургаараа Дөлгөөн дараах санааг илэрхийлэн гаргахыг зорьжээ:Хүмүүс ямар нэгэн зүйлийг жигнэхдээ ихэвчлэн жин ашигладаг. Жишээлбэл, бид аливаа зүйлийг жинлэхдээ нэг жин дээр нь тавиад, нөгөө тал нь жингийн туухай тавьдаг. Гэсэн ч хүний сэтгэл, санаа зэрэг зарим зүйлсийг жинлэж ийм аргаар жинлэж болохгүй. Заримдаа ижил хэмжээтэй зүйлс адил тэнцүү байх тохиолдол олон ч зарим тохиолдолд том, жижиг зүйлс ач холбогдлоороо тэнцүү байх нь бий. |
|
"Үргэлжлэл"2013 Холимог медиа урлаг. 100x60cm Бидний эргэн тойрны хүн бүх хэн нэгний үргэлжлэл, бас хэн нэгний эхлэл. Энэ санаагаа гаргахын тулд зурган дээр хэн нэгнийг өөр хэн нэгэнтэй холбон харуулж байгаа ханцуйг илүү уртаар дүрсэлжээ. |