Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية
Цэнд Аюушийн Түвшинжаргал
1982 онд Улаанбаатар хотод төрсөн, 1997-2001 онд “Анима” Дүрслэх урлагийн коллежид сурч, боловсрол эзэмшсэн Цэнд Аюуш овогтой Түвшинжаргал (Түвшөө) нь Монгол улсын СУИС – ийг Уран зургийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн юм. |
"Баярын нулимс"2013 Зотон даавуун дээр акрил будгаар зурсан. Хэмжээ: 100x130 cm Зураг дээрх гурван эмэгтэй бол өөр өөр гурван дүр биш. Энэ бол амьдралын өөр өөр үе шатандаа буй нэг эмэгтэй юм. Голын зураг дээр дүрсэлсэн эмэгтэй бол хэн нэгэнд дурласан, баярын нулимс унагаж буй дүр. Харин нөгөөдүүл нь эмэгтэй хүн болж байгаа, эхийн хайрын мэдэрч байгааг дүрсэлсэн байна. |
|
"Шар өдөр"2010 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 70x50 cm Энэ зургаар зөвхөн хүмүүсийг баярлуулах, аз жаргалыг харуулахаар зорьжээ. |
|
"Гэр бүл"2014 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 100x100cm Үнэндээ энэ бол Түвшөөгийн гэр бүл. Гэр бүлийнхээ бүх гишүүдийн тоглож буй зүйлээс урам авдаг. Нөхөр нь үргэлж дайн байлдаантай цахим тоглоом тоглодог учраас цэргийн хувцастай зуржээ. Tүвшөө эвлүүлдэг зурагт тоглоомоор тоглох дуртай. Тиймээс өөрийгөө үгийн сүлжээ маягийн хээтэй даашинзтай зурсан байна. Харин хүү нь лего тоглоомоор тоглож, өрж барих дуртай учраас лего загварын богино ханцуйтай цамцтай зуржээ. Охин нь тухайн үед маш жаахан, дөнгөж нэгхэн настай байсан учраас гарт нь хүүхэлдэй бариулан зуржээ. Энэ бол охиноо хэзээ нэгэн өдөр ээж болохыг бэлэгдсэн хэрэг юм. |