Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية
Батмөнхийн Мөнхцэцэг
Батмөнхийн Мөнхцэцэг (Мөөжий) 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Мөөжий бол төрөлх Монголорныхоо унаган байгаль, хүн ардын аж амьдралыг туйлаас дээдлэн үздэг уран бүтээлч юм. |
"Аниргүй"2014 Зотон даавуун дээр тосон будгаар Энэ зурагт Монголын Ногоон дарь эх бурхныг харуулжээ. Хүүхдээ энгэртээ тэвэрч, хүүхдийнхээ дууг аниргүйн дунд чагнан суух энэ эмэгтэйгээc агуу их амар амгалан, тайвшрал мэдрэгдэнэ. Эх Байгаль үүрд мөнх гэсэн санааг энэхүү эмэгтэйгээр төлөөлүүлэн дүрсэлжээ. Эмэгтэйн хойно байгаа оюун ухааны нар шиг цацарсан дүрслэл нь амьдрал тэтгэгч халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байна. Зургийн доод хэсэгт байх бор өнгийн дүрс бол сөнөсөн гариг. Хэрвээ хүн өөрийн оршихуйг үндэснээс нь суга татвал, мөхөж үгүй болох нь тодорхой. Үүний адил, хэрвээ бид байгаль орчноо эх нь үрээ хайрлаж буйн адил хайрлан хамгаалахгүй юм бол, цаг хугацаа өнгөрсөөр бидний Эх дэлхий сөнөсөн гариг болох болно. |
|
"Амитаба"Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 120 x 90 cm Энэ зураг нь бэлэгдлийн утга учиртай бөгөөд бадамлянхуа цэцгийн суудлаар суусан “Цагаан дарь эх” бурхныг дүрслэжээ. Буддын шашны урлагт бол энэ нь цэвэр ариун, бүсгүй хүний онгон дагшин байдлыг илэрхийлдэг. Зургийн дүр бол 16 настай, гоо үзэсгэлэнтэй, цэвэр ариун, амар амарлингуй бүсгүй хүний дүр. Эмэгтэй хүн бүр өөрийн хайртай хүнтэйгээ гэр бүл болж, цаашид үр хүүхэдтэй болно гэсэн санааг илэрхийлж түүний ядам хуруунд сарнай бариулан зуржээ. Хэвлий хэсэгт оруулсан алтлаг өнгөөр эх хүний үрээ тээдэг ариун хэвлийг илэрхийлсэн бөгөөд биеийг нь тойруулан ороосон цагаан өнгийн унжлагаар түүний зүрх сэтгэлийн сэвгүй ариун байдлыг харуулсан. Ард талд нь оруулсан дөрвөлжин дүрс бол эрэгтэй хүнийг илэрхийлнэ... |
|
“Гэгээ”2015 Зотон даавуун дээр тосон будгаар Хорт хавдар туссан эмэгтэйн хөрөг. Сүүдэртэй орчинд гэрэл, гэрэлтэй орчинд сүүдэр байдаг шиг аливаа хүмүүний амьдрал баяр, гуниг, харууслын хуулиар зохицуулагдаж байдаг. Орчин үеийн дүрслэх урлагийг уламжлалт Монгол зургийн аргатай хослуулан бүтээсэн уран бүтээл. Cүүдэрлэсэн хэсэг нь дүрслэх урлагийн санааг харуулсан бол гэрэлтэй хэсэг нь бурхдын дүрслэлийг илэрхийлсэн Монгол зургийн аргаар буужээ. Сайн сайхныг хайж явахдаа, хүн өөрийн жинхэнэ мөн чанар, амьдралынхаа утга учирыг олж авдаг. Магадгүй энэ эрэл хайгуулаараа хүн өөрийн өвчнийг ялан дийлж болно шүү дээ. |
|
“Ялдам”2015 Зотон даавуун дээр тосон будгаар зурсан. Хэмжээ: 120 x 80 cm Бүсгүй хүний зөөлөн зүрх сэтгэл, гоо үзэсгэлэнг үүлэн дунд хөвж, усан дээгүүр хөвөн буй байдлаар харуулжээ. Түүний зөөлөн арьсны өнгө нь хөөрхөн бүсгүйг улам уянгалаг, ялдамхан харагдуулж байна. Үнэхээрийн зөөлөн, ялдам энхрий.. |