Français English Монгол 中文 Español Deutsch Русский اللغة الانجليزية
Монголын контемпорари урлагийг дэлхийд таниулан, сурталчлах зорилгоор 2016 онд Улаанбаатар хотод Алтан Хаан галлерейг анх үүсгэн байгуулсан. Тус галерейг Дундад зууны үед Хархорум гэж нэрлэж байсан, Их Монгол Улсын нийслэл байсан Хархорин хотод шилжүүлээд удаагүй байна.( www.fine-arts-of-mongolia.com – ийг үз). Тус галлерейн уран бүтээлчид бол Их Монгол улсаас үүсэлтэй, уран бүтээлээ тус газар орны амьдрал, ахуй, соёлтой хамааруулан туурвидаг авъяаслаг залуу уран бүтээлчид юм. Азийн урлагийн энэхүү төрөл нь хойд Азийн тал нутгаас гаралтай. Урлаг соёл суртал ухуулгын нэг хэрэгсэл болсон байсан тэртээх гажуудлын он жилүүдийн хойно өнөөдөр Монголын уран бүтээлчид өөрсдийн сэтгэл хөдлөл, дэлхий ертөнц болон өөрчлөлтөд хандах өөрсдийн ертөнцийг үзэх үзлийг зотон даавуун дээр чөлөөтэйгөөр илэрхийлж байна.
Монголоос эхлээд Дорнод, Баруун болон дэлхийн өөр бусад хэсэгт хүртэл гэр бүлийн жинхэнэ хайр, эх байгалиа хайрлах хүндэтгэх үзэл, Тэнгэр, Орчлонг бишрэн шүтэх зэрэг хайртай бүхэн, үнэт зүйлсийн туг далбаагаа тус галлерей эр зоригтойгоор, тууштайгаар мандуулж байна. Тэдний ертөнцөд тавтай морил!